Ховд аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудтай 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр өнгөрсөн онд хийсэн ажил, хүрсэн үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, анхаарах зарим асуудал” сэдвээр сургалт хийсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар