ШАЛГАЛТЫН МӨРӨӨР СУРГАЛТ ХИЙСЭН БАЙНА

A- A A+
ШАЛГАЛТЫН МӨРӨӨР СУРГАЛТ ХИЙСЭН БАЙНА

Ховд аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн эрх бүхий албан тушаалтны явуулсан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх,  Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолоор батлагдсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ыг хэрэгжүүлж байгаа байдлыг 2022 оны нэгдүгээр сарын байдлаар шалгаж, сургалт хийжээ.

Сургалтын хүрээнд шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг дахин гаргахгүй байх, холбогдох хууль, заавар журмыг хэрхэн хэрэгжүүлж ажиллах асуудлыг ярилцсан байна.