ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛЖ, ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛЖ АЖИЛЛАНА

A- A A+
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛЖ, ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛЖ АЖИЛЛАНА

Ховд аймгийн прокурорын газраас тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангитай хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа. 

Зөвлөгөөнөөр Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас олон төрлийн санхүүгийн дэмжлэг, тусламж аваад эргэж төлөөгүй байгаа иргэдийн судалгааг гаргаж, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. Тодруулбал, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас олон төрлийн санхүүгийн дэмжлэг, тусламж аваад эргэж төлөөгүй, хугацаа хэтэрсэн 304 иргэний 492.7 сая төгрөг төлөгдөөгүйгээс 171 иргэний 335 сая төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээр шийдвэрлүүлэх ажиллагаанд оролцож эхэлсэн байна.

Мөн төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлын нөхөн төлбөртэй хэрэг маргааныг шийдвэрлүүлэхэд хамтран ажиллах, нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, ял эдэлж байгаа иргэдэд хөдөлмөрлөх дадал олгоход чиглэсэн сургалт, нийгэмшүүлэхэд чиглэсэн ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр санал солилцож, хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байна.