Ховд аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газруудтай хамтран санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд хорих ял эдэлж суллагдсан, удаа дараа зөрчил үйлдэж шийтгүүлсэн иргэдийг нийгмийн амьдралд дасан зохицох, ажил хөдөлмөр эрхлэх, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй байхад чиглэсэн ажил, арга хэмжээг хамтран зохион байгуулахаар болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар