Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас тус сум дахь Цагдаагийн хэлтэстэй хамтран Ховд аймгийн баруун 5 сумдыг хамруулан цахим луйвараас урьдчилан сэргийлэх “Хашир хүн алддаггүй, халдлагаас хамгаалъя” нөлөөллийн аяныг зохион байгуулж байна.
Аяны хүрээнд иргэдэд цахимаар залилах гэмт хэргийн ойлголт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн гарын авлага, тараах материалыг тарааж өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар