Ховд аймгийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн дунд хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах шторк, постер, таниулах самбарын уралдааныг зохион байгуулж, дүнгээ гаргалаа. Уралдаанд Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургууль Тэргүүн байр, ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль II байр, мөн сумын 15 дугаар цэцэрлэг III байр, 1 дүгээр цэцэрлэг тусгай байр тус тус эзэлж, шагнуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар