Ховд аймагт 2022 оны эхний 3 дугаар улирлын байдлаар бүртгэгдсэн зөрчлийн хэргийн дийлэнх хувийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлж байна.
Тус аймгийн прокурорын газраас орон нутгийн хэмжээн дэх зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдалд дүн шинжилгээ хийж, аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасаг, сумдын хэсгийн мөрдөгч нартай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.
Зөвлөгөөнөөр тогтоогдсон нөхцөл байдал, анхаарах асуудлуудыг хэлэлцэж, зонхилон үйлдэгдэж байгаа зөрчлийн хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шинэлэг ажил, арга хэмжээ зохион байгуулж, тодорхой хэмжээн ажиллахаар шийдвэрлэсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар