Ховд аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Зэрэг, Цэцэг, Дарви сумдын иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох чиглэлээр яриа, таниулга хийх ажлыг зохион байгууллаа.
Тодруулбал, тус аймаг, сумдын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, түүний шийдвэрлэлт, шалтгаан, нөхцөл зэрэг анхаарах асуудлыг иргэд, төрийн албан хаагчдад танилцуулж, эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх гарын авлага тараасан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар