457 ДУГААР НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ ХОРИХ АНГИД СУРГАЛТ ЯВУУЛЛАА

A- A A+
457 ДУГААР НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ ХОРИХ АНГИД СУРГАЛТ ЯВУУЛЛАА

Ховд аймгийн прокурорын газраас  457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Цагдаагийн байгууллагын алба хаагч нарт “Эрүү шүүлтээс ангид байх” сэдэвт сургалтыг явууллаа.

Сургалтад тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяаг урьж, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нөлөөлөх хүчин зүйлс, тэдгээрээс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл өгч, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зурагт хуудас, гарын авлага зэргийг мэдүүлэг авах болон хорих өрөөнүүдэд, мөн мэдээллийн самбаруудад тус тус байрлуулж иргэдэд түгээж ажиллаа.