ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ховд аймгийн прокурорын газраас аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэгч, Цагдаагийн газрын мөрдөгч нартай уулзалт хийж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулахаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт холбогдсон хүний хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа тухайн иргэний байнга болон түр оршин суух хаяг, ажлын байрны байршил, нутаг дэвсгэр дэх үүрэн  холбооны сүлжээний тархац, хамрах хүрээ зэргийг нарийвчлан тогтоож, ял эдлүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжүүлж ажиллах талаар санал солилцсон байна.