ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭРГИЙН ГАЗАРТ ҮЗЛЭГ ХИЙХ ТАЛААР ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭРГИЙН ГАЗАРТ ҮЗЛЭГ ХИЙХ ТАЛААР ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газар, аймгийн Цагдаагийн хэлтэстэй хамтран прокурор, мөрдөгч, хууль сахиулагч, албан хаагчдын мэргэжлийн  ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг болсон газарт үзлэг хийхэд эд мөрийн баримт, ул мөрийг хэрхэн бэхжүүлж авах талаар практик сургалт  зохион байгууллаа.

Түүнчлэн хэргийн газрыг хэрхэн хамгаалалтад авах, хойшлуулшгүй ажиллагааг хэрхэн хийж гүйцэтгэх талаар нарийвчлан мэдээлэл өгсөн тул шинээр томилогдсон мөрдөгч, цагдаагийн албан хаагч нарт хэрэгтэй, үр дүнтэй сургалт боллоо.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газар 2023 он гарсаар 33 зам тээврийн ослын хэрэгт хяналт тавьсан бөгөөд ослын улмаас 11 хүн бэртэж, 8 хүн амь насаа алдсан байна.