ХУУЛЬД ОРСОН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР СУМЫН ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

A- A A+
ХУУЛЬД ОРСОН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР СУМЫН ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас тус аймгийн Алтай, Мөст, Цэцэг сумдын төрийн байгууллагын алба хаагч, иргэдэд энэ оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл өгчээ.

Энэ хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа, таниулга хийсэн байна.