“ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙД ГАР БҮҮ ХҮР” ЯВГАН АЛХАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙД ГАР БҮҮ ХҮР” ЯВГАН АЛХАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ховд аймгийн прокурорын газар, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Цагдаагийн газар хамтран “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг тохиолдуулж “Гэрэлт ирээдүйд гар бүү хүр” арга хэмжээг зохион байгууллаа.

Хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоох, нийгмийн хандлагыг өөрчлөхөд хүүхэд, залуучуудын дуу хоолойг олон нийтэд хүргэх зорилготой тус арга хэмжээнд орон нутгийн удирдлагууд болон Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, “Хөгжил” политехникийн коллежийн оюутнууд, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх хүүхдийн оролцооны клубын гишүүд зэрэг 200 гаруй хүүхэд, залуучууд оролцож үзэл бодлоо илэрхийлсэн байна.