ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИХГҮЙ БАЙХАД АНХААРАХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

A- A A+
ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИХГҮЙ БАЙХАД АНХААРАХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад шинээр томилогдсон алба хаагчдад “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах журам”, “Эрх хязгаарлах арга хэмжээ авах журам”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл, журам”, “Шийтгэл оногдуулах үндэслэл, анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтад Ховд аймгийн Цагдаагийн газрын Булган сумын сум дундын цагдаагийн хэлтэс, Гаалийн газар, Хилийн цэргийн 0130 дугаар анги, “Мянган Угалзат” болон Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Татвар, Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч зэрэг 7 байгууллагын 34 албан тушаалтан оролцжээ.

Сургалтаар эрх бүхий алба хаагчид зөрчил шалган шийдвэрлэхдээ Зөрчлийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж, хуульд заасан үндэслэл журмын дагуу үйл ажиллагаа явуулах, хүн, хуулийн этгээдийн эрхийг зөрчихгүй байхад онцгойлон  анхаарч ажиллах талаар мэдээлэл өгч, сонирхсон асуудлаар хариулт өгчээ.