Ховд аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтад байгаа хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн болон хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан, хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон иргэдэд холбогдох хууль тогтоомжид заасан тэдгээрийн эрх үүргийн талаар сургалт зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд торгох ялаар шийтгүүлсэн хүн торгуулиа хугацаанд нь биелүүлээгүй, эрх хасах ялаар шийтгүүлсэн хүн зөрчил гаргасан тохиолдолд хорих ялаар солих үндэслэлийг хуульчилсан тул, хүлээн үүргээ хугацаанд нь биелүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.
Энэхүү сургалтад хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 87 хүн хамрагдсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар шилжилт хөдөлгөөн хийж, оршин суух газраа өөрчлөх хүсэлт гаргасан 3 иргэний хүсэлтийг шийдвэрлэж эрхийг нь хангажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар