Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас тус аймгийн Цэцэг, Мөст сумын иргэд, төрийн алба хаагчидтай уулзаж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа, таниулга хийлээ.
Энэхүү ажлын хүрээнд прокурорын байгууллагаас хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд иргэд олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааны чухлыг онцлон тэмдэглэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1000 гаруй гарын авлага, зурагт хуудас, санамж зэрэг материалыг тарааж, танилцуулсан.
Энэ үеэр иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хууль сурталчлах “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулан, иргэд, албан хаагчдыг оролцууллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газар