Ховд аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй хаалттай хорих ангитай хамтарсан зөвлөгөөн хийлээ.
Хамтарсан зөвлөгөөнөөр хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, цагдан хорих, баривчлах байрны үйл ажиллагаа болон хорих ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, тулгамдсан асуудлын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааг сайжруулах асуудлыг хэлэлцэж, санал солилцов.
Мөн хэлэлцүүлгийн үеэр хүний эрхийг хангаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, Олон улсын гэрээ конвенцид заасан хүний эрхийг зөрчихгүй байх, хууль, журмаар хязгаарлаагүй ялтан, хоригдогч, хоригдлын эрхийг хангахад анхаарч ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажиллажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар