МӨРДӨГЧ БОЛОН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
МӨРДӨГЧ БОЛОН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Ховд аймгийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагааны үр дүн, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах талаар мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор тус аймгийн Цагдаагийн газрын хэсгийн мөрдөгч нарт сургалт зохион байгууллаа.

Сургалтаар “Мөрдөн шалгах ажиллагаанд гардаг нийтлэг алдаа, түүнийг арилгах”, “Шүүхээс прокурорт буцаасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийхэд анхаарах асуудал” зэрэг сэдвээр мэдээлэл өгч, харилцсан санал солилцов.  

Мөн тус прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан нарт  “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд” бүртгэл хөтлөхөд анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулав. Сургалтад Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагын удирдлага болон 60 гаруй эрх бүхий албан тушаалтан оролцлоо.