ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ховд аймгийн прокурорын газраас аймгийн Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 30 гаруй алба хаагчдад “Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэл хөтлөхөд анхаарах асуудал”, “Мөрдөн шалгах ажиллагааны явцад тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудал"- ын талаар мэдээлэл өглөө.

Зөвлөгөөнд оролцогчид мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар харилцан санал солилцож, зөвлөгөөнөөс хэрэг бүртгэлтийн хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэхээр “Шийдвэрлэлт”,  шийтгэлийн хуудасны биелэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Шийтгэлийн биелэлт” нэгдсэн арга хэмжээнүүдийг тус тус зохион байгуулж, үр дүнг хагас жил тутамд тооцон ажиллахаар шийдвэрлэлээ.