ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ховд аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангитай хамтран “Хоригдлын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлэг-зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд оролцогч нарт аймгийн прокурорын газраас "Хоригдлын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, анхаарах асуудал сэдвээр", Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн улсын байцаагч Б.Бямбахүү “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэх журам, Ослоос урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал” зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ. 

Хэлэлцүүлгээр хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх ажлын чанар үр дүнг сайжруулах, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр ажил арга хэмжээ зохион байгуулж, үр дүнг улирал бүр тооцож ажиллахаар шийдвэрлэлээ.