ИРГЭДЭД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

A- A A+
ИРГЭДЭД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

Ховд аймгийн прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудтай хамтран 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр "Иргэдэд хууль сурталчлах" нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. 

Өдөрлөгийн хүрээнд иргэдэд прокурорын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг танилцуулж, прокурорын газарт өргөдөл, гомдол, хүсэлт хэрхэн гаргах талаар мэдээлэл өглөө. 

Мөн иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох зорилгоор тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн шторк, контент, рийл бичлэг зэрэг мэдээллийг дэлгэцэнд байршуулж, гарын авлага тарааж, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан мэдээлэл өглөө.