ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ "ДЭВЖЭЭ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

A- A A+
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас хяналтын харьяа Алтай, Булган, Цэцэг, Мөст, Үенч сумуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Албан хаагч-бидний оролцоо” сэдэвт дэвжээ тэмцээнийг 2 үе шаттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд 5 багийн 50 төрийн алба хаагч оролцсон бөгөөд оролцогчид  Монгол улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хуулиудын хүрээнд мэдлэг, оюун, ур чадвараа сорьж өрсөлдсөн.

Энэхүү арга хэмжээний үеэр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн гарын авлагыг тарааж ажиллалаа.