“ҮНДСЭН ХУУЛЬ БА ШУДАРГААР ШҮҮЛГЭХ ЭРХ, ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ БА ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ҮНДСЭН ХУУЛЬ БА ШУДАРГААР ШҮҮЛГЭХ ЭРХ, ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ БА ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ховд аймгийн прокурорын газраас санаачлан прокурор, ажилтнуудын хүний эрхийг ойлголт, мэдлэг хандлагыг дээшлүүлэх зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор, профессор Б.Энхболдтой хамтран уулзалт, сургалт зохион байгууллаа. 

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд “Үндсэн хууль ба шударгаар шүүлгэх эрх, Олон улсын гэрээ ба хэрэглээ” сэдвээр прокурор, ажилтнуудад сургалт орж, мэдээлэл өглөө.

Сургалтаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад хүний эрхийг хангах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, олон улсын гэрээ конвенцын хэрэглээ, анхаарах асуудлын талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.