ХҮРЭЭЛЭН БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ ТАЛААР СУРАГЧДАД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

A- A A+
ХҮРЭЭЛЭН БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ ТАЛААР СУРАГЧДАД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Ховд аймгийн прокурорын газраас “Хамгаалсан байгаль- Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд аймгийн Жаргалант сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хүрээлэн буй орчныг хамгаалах, байгаль хамгаалах зөв хандлага, дадлыг бий болгож төлөвшүүлэх зорилгоор 2026 оны 9 дүгээр сарын 23-наас 29-ний өдрүүдэд ахлах ангийн сурагчдад сургалт хийлээ. 

Сургалтаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гэж юу болох, байгаль орчинд учруулж буй хор хохирол түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, хууль бус ан, байгалийн баялгийг зохистой ашиглах, хог хаягдлыг ил задгай хаяхгүй байх зэрэг байгаль орчинд хохирол учруулдаг үйлдлүүдийн талаар хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан мэдээлэл өгч, сурагчдын санал сэтгэгдлийг сонслоо. 

Сургалтад ерөнхий боловсролын 7 сургуулийн 9-12 дугаар ангийн 3 мянга гаруй сурагч хамрагдлаа.