Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас аймгийн Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Минжит-Булган цогцолбор сургуулийн 330 гаруй ахлах ангийн сурагчдад хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээний хүрээнд сургалт зохион байгууллаа.
Сургалтаар “Байгаль яагаад чухал вэ?” сэдвээр мэдээлэл өгч, байгалиа хамгаалах нь хүн бүрийн үүрэг бөгөөд байгальд ээлгүй үйлдлүүд нь гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан болдог талаар хууль эрхзүйн мэдлэг олгож, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийлээ.
Тус сургалтыг аймгийн Булган сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газар