Ховд аймгийн прокурорын газраас сүүлийн 3 жилийн байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судалсан байна. Тус аймагт зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, анхаарах асуудлын талаар тус аймгийн прокурорын газрын хүний эрх, нийтийн ашиг сонирхол хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Э.Алтанцэцэгтэй ярилцлаа.
Өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 25-ны өдрүүдэд Нийслэл болон Ховд аймгийн прокурорын газрууд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн 5 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Булган сум дахь Сум дундын прокурорын газраас ахлах ангийн сурагчдад хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээний хүрээнд сургалт зохион байгууллаа.
Хүрээлэн буй орчныг хамгаалах, байгаль хамгаалах зөв хандлага, дадлыг бий болгож төлөвшүүлэх зорилгоор 2026 оны 9 дүгээр сарын 23-наас 29-ний өдрүүдэд ахлах ангийн сурагчдад сургалт хийлээ.
Ховд аймгийн прокурорын газраас санаачлан прокурор, ажилтнуудын хүний эрхийг ойлголт, мэдлэг хандлагыг дээшлүүлэх зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор, профессор Б.Энхболдтой хамтран уулзалт, сургалт зохион байгууллаа.
Баруун аймгуудад хууль бусаар ан агнах хэргүүд зонхилон гардаг бөгөөд 2026 оны эхний 5 сарын байдлаар Ховд аймгийн прокурорын газраас газраас ховор амьтан болох аргалийг хууль бусаар агнасан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлсэн талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
Эрдэнэбүрэн, Манхан, Дуут, Буянт, Мянгад, Ховд, Жаргалант, Цэцэг, Мөст, Алтай, Үенч, Булган зэрэг нийт 12 сумдад ажиллаж иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийлээ.
Ховд аймгийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 5 дугаар сарын 08-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр хоёр хүнд холбогдох нэг хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ.
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас хяналтын харьяа Алтай, Булган, Цэцэг, Мөст, Үенч сумуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Албан хаагч-бидний оролцоо” сэдэвт дэвжээ тэмцээнийг 2 үе шаттай зохион байгууллаа.
Ховд аймгийн прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудтай хамтран 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр "Иргэдэд хууль сурталчлах" нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Ховд аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангитай хамтран “Хоригдлын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлэг-зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Ховд аймгийн прокурорын газраас аймгийн Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Ховд аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй хаалттай хорих ангитай хамтарсан зөвлөгөөн хийлээ.
Ховд аймгийн прокурорын газар Хүний эрхийн үндэсний комиссын референттэй хамтран тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн албан хаагч нарт Эрүү шүүлтээс ангид байх эрх сэдвийн хүрээнд сургалт хийлээ.
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас тус аймгийн Цэцэг, Мөст сумын иргэд, төрийн алба хаагчидтай уулзаж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа, таниулга хийлээ.
Ховд аймгийн прокурорын газраас Зөрчлийн тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан иргэдэд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан хүний эрх үүрэг, хуулийн хариуцлага” сэдэвт сургалт зохион байгууллаа.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧДЫН 2025 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ МЭДЭЭЛЭХ ХУУДАС
Ховд аймгийн прокурорын газраас “Хүүхэд суралцах, амьдрах ээлтэй орчныг бүрдүүлэх, хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагын төлөөллүүдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас тус аймгийн Булган, Үенч, Алтай, Цэцэг, Мөст сумын иргэд болон төрийн алба хаагчидтай уулзалт хийжээ.
Ховд аймгийн прокурорын газар нь тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудтай хамтран эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах чиглэлээр сумдад ажилласан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар